ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ЖАРГАЛАН СУМЫН ЦАХИМ ХУУДАС
ЗАРЛАЛ
Цахим хуудасны талаарх санал хүсэлтээ 90095700 дугаарт залгаж өгнө үү Бид та бүхэндээ сумын тухай дэлгэрэнгүй мэдээллийг ил тодоор хүргэж байхаар энэхүү вэбийг бүтээн танд өргөн барьж байна.
Жаргалан Сургууль

                Говь- Алтай аймгийн Жаргалан сумын есөн жилийн сургууль           

                         ЖАРГАЛАН СУМЫН СУРГУУЛИЙН ҮҮСЭЛ ХӨГЖИЛ

1940 онд Бүрэнд анхны бага сургууль байгуулагдсан.

1944 онд анхны тавдугаар ангийн төгссөн.

1948 – 1949 оны хичээлийн жилд Тээлийн бага сургууль байгуулагдсан.

1968 онд дунд сургууль болон өргөжсөн.

1971 онд анхны 8 дугаар анги төгсчээ.

2005 оноос есөн жилийн сургууль болсон.

2008 – 2009 оны хичээлийн жилд 6 настай хүүхдийг элсүүлэн суралцуулсан.

     Сургуулийн уриа:

 “Хүүхэд нэг бүрийн хөгжлийн төлөө хамтдаа”

Сургуулийн зорилго:

       Сэтгэлээсээ ажиллаж, сэргэлэн цовоо, эрүүл чийрэг, чадварлаг хүүхдийг төлөвшүүлнэ.

 2015-2016 оны хичээлийн жилд үндсэн багш 15, удирдах ажилтан 3, дотуур байрын багш 1, ажиллагсад 18, нийт 37 хүний бүрэлдэхүүнтэй  үйл ажиллагаагаа явуулж байна.

       Тус сургуульд 5тэргүүлэх, 8 заах аргач зэрэгтэй багш ажиллаж байгаа ба мэргэжлийн багшаар хангагдсан.

       Дотуур байранд 64 хүүхэд амьдарч, бага ангийн 5 бүлэг, дунд ангийн 4 бүлэг нийт 9 бүлэгт 143    хүүхэд хичээллэж байна.

       Мөн Засгийн газрын тогтоолын дагуу бага ангийн сурагчдыг үдийн цайгаар хангах хөтөлбөрийг тус суманд үйл ажиллагаа явуулдаг “Мянган чулуу”, дотуур байрны хүүхдийн хоолыг “Нутгийн түшиг” хоршоотой тус бүр гэрээ байгуулан эцэг эхийн зөвлөл, сургуулийн эмч, сургалтын менежер, нийгмийн ажилтан нар хяналт тавин үйлчилгээг хүргэж байна. 

Сургуульд хэрэгжиж буй хөтөлбөр

  1. Сургалтын чанарыг сайжруулах дэд хөтөлбөр
  2. Ном хөтөлбөр
  3. Авьяас хөтөлбөр
  4. Багшийн хөгжил хөтөлбөр
  5. Боловсролын чанарын шинэчлэл хөтөлбөр
  6. Сургуулийн тэтгэлэгт хөтөлбөр
  7. Хүүхэд хөгжил хөтөлбөр хөтөлбөрүүд хэрэгжиж байна.

Сургалтын чанарыг сайжруулах дэд хөтөлбөр

  Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2015оны 11сарын 27-ны өдрийн 91 дүгээр тогтоолоор батлагдсан “СУРГАЛТЫН ЧАНАРЫГ САЙЖРУУЛАХ” дэд хөтөлбөрийг удирдлага, багш, эцэг эх, сурагчдад танилцуулж жилийн болон улирлын төлөвлөгөө хийн хэрэгжүүлж байна.

Багш нарын 2015 оны амжилт:

Харилцах утас:  89979075     93069075

Мэдээ оруулсан: 2016-05-18 15:48:20