ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ЖАРГАЛАН СУМЫН ЦАХИМ ХУУДАС
ЗАРЛАЛ
Цахим хуудасны талаарх санал хүсэлтээ 90095700 дугаарт залгаж өгнө үү Бид та бүхэндээ сумын тухай дэлгэрэнгүй мэдээллийг ил тодоор хүргэж байхаар энэхүү вэбийг бүтээн танд өргөн барьж байна.
Засаг даргын ажлыг хүүхдийн нүдээр

 Хүүхдэд ээлтэй орон нутаг хөтөлбөрийн хүрээнд "1 дүгээрт хүүхэд аян", "Ахуйн ослоос сэргийлье", "Архигүй ирээдүй", "Номын багц аян", "Эрхэм сайн хөвгүүн", "Аав ээж би" тэмцээн болж хүүхдийн нэгдсэн чуулганыг хийж олон олон ажлыг шийдвэрлэж хийж гүйцэтгэлээ. Хүүхдийн эрхийг хамгаалах, ая тухтай амьдрах орчинг бүрдүүлэхэд хүүхдийн дуу хоолой хүргэх зорилгоор "Хүүхдийн нүдээр" сумын Засаг даргын 1 өдрийн ажлыг Ерөнхий боловсролын сургуулийн 8 дугаар ангийн сурагч Г.Дүүрэнбаяртай хамтран зохион байгуулсан. Энэ хугацаанд сумын төвд үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгж байгууллага, иргэд хүүхдийн бэлэгт хугацаа дууссан чанаргүй бүтээгдэхүүн хийхгүй байх иргэд болон төрийн албан хаагчийн сахилга хариуцлагыг чангатгах тухай 2 захирамж гаргаж хамтран ажиллаа.

Мэдээ оруулсан: 2018-06-04 11:11:34