ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ЖАРГАЛАН СУМЫН ЦАХИМ ХУУДАС
ЗАРЛАЛ
Цахим хуудасны талаарх санал хүсэлтээ 90095700 дугаарт залгаж өгнө үү Бид та бүхэндээ сумын тухай дэлгэрэнгүй мэдээллийг ил тодоор хүргэж байхаар энэхүү вэбийг бүтээн танд өргөн барьж байна.
Засаг даргын тамгын газар
Түүхийн баримтаар 1924.06.05 –ний өдрийн Хантайшир уулын аймгийн Мөнх – Өлзий дэлгэр уулын хошууны иргэдийн анхдугаар хурлаар байгуулагджээ. Энэ хурлаар тус хошуунд Батбуянт уулын сум, Жаргалан уулын сум гэсэн 2 суманд өрх -249, гэр – 10, баг -6-г харгалзуулан зохион байгуулжээ. Хожим нь нэгдэж Жаргалан сум болон өргөжиж 1933 онд 761 өрх, 2700 хүн ам, 67.9 мянган малтай байжээ.
1924 онд анхны сумын даргаар Лувсандандий ажиллаж байжээ. 1992 онд батлагдсан шинэ үндсэн хуулиар Ардын депутатын гүйцэтгэх захиргаа Засаг даргын тамгын газар болж өөрчлөгдөж Засаг даргаар Ш.Дамаа, Тамгын газрын даргаар Д.Баясгалан нар сонгогдон ажилласан. 1992 оноос хойш ажилласан Засаг дарга, Тамгын газрын дарга нарыг товч дурдвал
1992-1996 онд Засаг даргаар Ш.Дамаа, Тамгын газрын даргаар Д.Баясгалан, Ш.Болдбаатар
1996-2004 онд Засаг даргаар Ш.Болдбаатар, Тамгын газрын даргаар Л.Баасанжав, 
2004-2008 онд Засаг даргаар Л.Баасанжав, Тамгын газрын даргаар С.Пүрэвсүрэн
2008-2012 онд Засаг даргаар Б.Готов. Тамгын газрын даргаар З.Мөнхбайгал
2012-2016 онд Засаг даргаар С.Пүрэвсүрэн. Тамгын газрын даргаар З.Мөнхбайгал
2016 оноос Засаг даргаар Д.Баярсайхан, Тамгын газрын даргаар З.Мөнхбайгал ажиллаж байна.
1992 онд 14 хүний бүтэц орон тоотой, 2016 оноос үндсэн 14, гэрээт 3, багийн засаг дарга 3, нийт 20 хүний орон тоотойгоор үйл ажиллагаагаа явуулж байна.
Мэдээ оруулсан: 2017-10-25 12:20:14