ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ЖАРГАЛАН СУМЫН ЦАХИМ ХУУДАС
ЗАРЛАЛ
Цахим хуудасны талаарх санал хүсэлтээ 90095700 дугаарт залгаж өгнө үү Бид та бүхэндээ сумын тухай дэлгэрэнгүй мэдээллийг ил тодоор хүргэж байхаар энэхүү вэбийг бүтээн танд өргөн барьж байна.
Мэндчилгээ

МЭНДЧИЛГЭЭ

Хөдөө аж ахуйн салбарт уйгүй хөдөлмөрлөж байгаа баатарлаг малчид, сумынхаа хөгжил цэцэглэлтэнд хувь нэмрээ оруулж яваа албан хаагч, нийт иргэддээ айлчлан ирж буй XVII жарны шороон нохой жилийн  сар шинийн баярын мэндийг хүргэж, эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж мэндчилье.

Улиран одож байгаа гал тахиа жил Жаргаланчуудын хувьд хөдөлмөр бүтээл , нийгэм эрүүл мэнд, соёл, боловсрол, эрүүл аюулгүй орчинг  бүрдүүлэх чиглэлээр иргэд та бүхнээ нүдэнд харагдаж, гарт баригдахуйц олон ажлыг амжилттай зохион байгуулсан, ажлын  амжилт  дүүрэн, тэгш сайхан жил болон улиран одож байна. 

Айлчлан ирж байгаа шороон нохой жилд Жаргалан нутагт Дулааны нэгдсэн халаалтын барилга байгууламж шугам, сүлжээ хийх, тохилог гудамж, замыг бий болгох хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлаа эрчимтэй үргэлжлүүлж хүүхдүүд, залуучууд, эмэгтэйчүүд, ахмадууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, бизнес эрхлэгч зэрэг нийгмийн бүхий л салбар руу чиглэсэн, бодит үр дүнд хүрэх төсөл хөтөлбөрүүдийг дэмжин ажиллаж хүүхдэд ээлтэй орон нутаг болох зорилтоо амжилттай хэрэгжүүлнэ. .

2018 онд дэвшүүлсэн зорилтуудыг амжилттай хэрэгжүүлэхэд  Жаргалан нутгийн  маань зон олон үнэтэй санал санаачилга, дэмжлэг туслалцаа үзүүлж, идэвхтэй хамтран ажиллана гэдэгт бүрэн итгэлтэй байна.

Эх нутагт минь хатуу өвөл харьж урин хавар айсуй, хамаг бэрхшээл үлдэж угтах баяр айсуй, буурал жил улирч буянт жил морилон ирж үйл бүтээл тань монос модны дэлбээ мэт дэлгэрч, үр удам нь зандан модны мөчир мэт эрүүл чиирэг торниж, юу санасан есөн цагаан хүсэл тань сэтгэлчилэн бүтэж, буян заяа нь дүүрэн хурж байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье

  Учран золгож буй шороон нохой жилдээ айл бүр ахан дүүс, элгэн саднаараа сар шинэдээ сайхан шинэлээрэй.

 

ЗАСАГ ДАРГА                                 Д.БАЯРСАЙХАН

 
Мэдээ оруулсан: 2018-02-14 17:11:12