ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ЖАРГАЛАН СУМЫН ЦАХИМ ХУУДАС
ЗАРЛАЛ
Цахим хуудасны талаарх санал хүсэлтээ 90095700 дугаарт залгаж өгнө үү Бид та бүхэндээ сумын тухай дэлгэрэнгүй мэдээллийг ил тодоор хүргэж байхаар энэхүү вэбийг бүтээн танд өргөн барьж байна.
Мэндчилгээ

Монгол улс 1992 оны үндсэн хуулиар нийгмийн харилцааг цоо шинэ нөхцөлд шилжүүлж нутгийн удирдлага нь нутгийн өөрөө удирдах ёсыг төрийн удирдлагатай хослуулан хэрэгжүүлэх болсон билээ.

Энэ үеэс Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон багуудын Иргэдийн нийтийн хурлууд иргэдийнхээ төлөөлөл болсон төлөөлөгчдөөрөө дамжуулах, улмаар шууд ардчилалын зарчим дээр иргэдийн хүсэл сонирхолд нийцсэн олон арван тогтоол журмуудыг батлан хэрэгжүүлж ирсэн билээ.

Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал энэ хугацаанд сумын иргэдийн төлөөлөгчдийн хурал, тэргүүлэгчдийн үйл ажиллагааны дүрэм, сумын тогтвортой хөгжлийн хөтөлбөр, сумын эдийн засагийн хөгжлийг 2011-2021 онд хэрэгжүүлэх 111 төсөл хөтөлбөр, жаргалан сумын дүрэм, багуудын хөгжлийг дэмжих хөтөлбөр, олон нийтийн санаачилгаар санал хураалт явуулах журам, аялал жуулчлал хөгжүүлэх хөтөлбөр, сумд үйлчилгээ эрхлэх журам зэрэг бодлогын олон баримт бичгүүдийг хэлэлцэн баталжээ. Орон нутагт нутгийн өөрөө удирдах ёсыг төлөвшүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан иргэдийн төлөөлөгчдийн хурлын үе үеийн удирдлагууд иргэдийн төлөөлөгчдийн хуралд сонгогдон ажиллаж байсан төлөөлөгчдөөрөө бид ямагт бахархаж явдаг билээ. Бид иргэдийнхээ оролцоо санаачилгад тулгуурлан сумын нийгэм эдийн засгийн ойрын болон хэтийн чиглэлийг зөв тодорхойлж, нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын үйл ажиллагааг иргэдийн үндсэн эрх ашгийн төлөө чиглүүлэн, нээлттэй ажиллах зарчмыг удирдлага болгон ажиллах ёстой.

Жаргалан нутгийн уугуул суугуул иргэд, манай сайхан нутагт ажиллаж амьдарч байсан бүх хүмүүст эрүүл энх ажил амьдралын хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе

 

 

СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ДАРГА Б.ГОТОВ

Мэдээ оруулсан: 2016-05-23 14:16:06